À la recherche de Services ?

Contactez un Partenaire en Mongolie

Tavan Bogd Solutions LLC
Tavanbogd Head office, Chinggis Avenue, Khan-Uul district, Ulaanbaatar, Mongolia
17060 Ulaanbaatar 23
Mongolie
+976 7500 7777
tbs-erp@tavanbogd.com
Informatique/Communication
Silver

Tavan Bogd Solutions LLC

Бидний үйлчилгээ

Таван Богд Солюшнс ХХК нь Монгол улсын тэргүүлэх групп компанийн нэг болох Таван Богд Группийн охин компани юм. Бид 2022 оны 11-р сараас Odoo ERP-тэй хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн бөгөөд одоогоор Таван Богд группийн охин компаниудад нэвтрүүлэлтийг идэвхтэй хийж байгаа бөгөөд технологи болон эрүүл мэндийн салбарт улам илүү хүчирхэгжин тэлж буй компани билээ. 

Бид харилцагч бүрийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тэдэнд хамгийн тохиромжтой шийдлийг санал болгож ажиллахыг эрмэлздэг. Мөн зөвхөн ERP систем хөгжүүлэлт, нэвтрүүлэлт хийхээс гадна, байгууллагын тодорхой процессын автоматжуулалтыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг. Бид ойрын 5 жилдээ Монголын №1 ERP хөгжүүлэлт болон нэвтрүүлэлтийн компани болох зорилго тавин ажиллаж байна.

Бидний давуу тал

Бид харилцагчдадаа Odoo системээс өөрийн бизнест хамгийн богино хугацаанд бодит үр ашгийг хүртэх боломжийг олгохоор тус системийг хамгийн зөв, оновчтой аргаар богино хугацаанд нэвтрүүлэх “Odoo V16” Сертификаттай мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлсэн. 

Бидний туршлагатай баг хамт олон нь хурдан шуурхай, найрсаг үйлчилгээ, найдвартай байдал, тусламж дэмжлэгийг цаг алдалгүй үзүүлж, систем дээр хийгдсэн шинэчлэл бүрийг цаг тухай бүрд нь хүлээн авч харилцагчиддаа шинэлэг байдлыг хамгийн өндөр түвшинд хүргэхийг эрхэм зорилтоо болгон ажиллаж байна. 

Бид бүхэн харилцагчдынхаа хамгийн их асуудалтай байгаа нарийн төвөгтэй, тодорхой бус процессуудыг илрүүлж хялбар болгох ажлыг тэдний хүссэн хэрэгцээ шаардлагын дагуу төслийн менежментийн аргачлалаар тогтсон хугацаандаа найдвартай хийж гүйцэтгэдэг. 

Систем нэвтрүүлж буй компанитайгаа эргэх холбоо харилцаа сайтай бөгөөд тусламж дэмжлэгийг хэрэгтэй үед нь цаг алдалгүй үзүүлж харилцагч байгууллагынхаа ажилтан бүрд хүрч ажиллана гэдэгт итгэлтэй байдаг.